Monsukh
Нэвтрэх
Бидний тухай

Монсөх

Технологийн шийдэл • Тогтвортой хөгжил

Monsukh нь Халмон Тек ХХК-ийн олон жилийн туршлага, техник технологийн шийдэл дээр тулгуурлан хөгжиж буй хотхоны ухаалаг удирдлагын систем юм.

Монсөх аппын үндсэн дэлгэц

Бидний тухай

Бид орон сууцны хотхон, СӨХ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг дижитал хэлбэрт шилжүүлж, программ хангамж, зогсоолын систем, нэвтрэх гарц, хяналтын камер, гаражийн хаалга болон бусад ухаалаг технологийг нэгтгэсэн цогц шийдэл санал болгодог.

Бидний зорилго бол зөвхөн тоног төхөөрөмж, программ нийлүүлэх бус, хотхоны өдөр тутмын үйл ажиллагааг илүү хялбар, аюулгүй, ил тод, үр ашигтай болгох юм.

Орон сууцны хотхон

Бидний шийдэл

Нэг хотхон — Нэг нэгдсэн систем

Monsukh системээр:

СӨХ-ийн үйл ажиллагаа

Оршин суугчдын мэдээлэл

Төлбөр тооцоо

Зогсоолын удирдлага

Дундын өмчийн мэдээлэл

Хяналтын камер

Гаражийн хаалга

Мэдэгдэл, мэдээлэл

Тайлан, санхүү

Бидний давуу тал

Технологи + Туршлага + Үйлчилгээ

Халмон Трейд нь зогсоолын хаалт, гаражийн хаалга, хяналтын камер болон бусад техник технологийн шийдлийг нийлүүлж, суурилуулж, техникийн үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай.

Энэхүү туршлага дээр Халмон Тек ХХК нь Monsukh-ийн программ хангамжийн шийдлийг нэмж, хотхоны тоног төхөөрөмж болон программ хангамжийг нэг дороос шийдэх боломж бүрдүүлж байна.

Хэрэглэгчдэд үзүүлэх давуу тал

Ингэснээр харилцагч олон төрлийн нийлүүлэгчтэй тус тусад нь ажиллах шаардлагагүй болж, нэгдсэн шийдэл, нэгдсэн үйлчилгээ авах боломжтой бөгөөд системийг нэвтрүүлсэн хэрэглэгчдэд дуудлага үйлчилгээ, шийдэл гаргах инженерийн зөвлөгөө үнэгүй бөгөөд нэмэлтээр бүтээгдэхүүн, үйлчилгээнээс 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

Дуудлага үйлчилгээ, инженерийн зөвлөгөө үнэгүй
Бүтээгдэхүүн, үйлчилгээний 10% хөнгөлөлт

Бидний уриа

Технологийн шийдэл — Тогтвортой хөгжил

Бид технологийг зөвхөн автоматжуулалтын хэрэгсэл бус, байгууллага болон нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих шийдэл гэж хардаг.

Бидний зарчим

Хариуцлагатай • Зарчимч • Найдвартай • Хамтын ажиллагаа

Бид харилцагч, түншүүдтэйгээ урт хугацааны итгэлцэлд суурилсан харилцааг бий болгож, хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэн, ажил бүртээ зарчимч, найдвартай байдлыг эрхэмлэнэ.

Бидний үнэт зүйл

Мэргэжлийн хамт олон

Мэдлэг, ур чадвар, туршлагатай мэргэжлийн баг хамт олноороо ажиллана.

Чанарын баталгаа

Санал болгож буй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээний чанар, найдвартай ажиллагааг эрхэмлэнэ.

Ухаалаг шийдэл

Хэрэглэгчийн бодит хэрэгцээнд тулгуурлан технологийн зөв, үр ашигтай, ирээдүйд хөгжих боломжтой шийдлийг боловсруулна.

Бидний алсын хараа

Монголын технологийн шийдлийг Азид

Монгол Улсад төдийгүй Азийн 4–5 оронд ухаалаг систем, технологийн шийдлүүдийг амжилттай нэвтрүүлж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий технологийн компани болохыг зорьж байна.

Бид Монголын зах зээлд хуримтлуулсан туршлага, технологи, мэргэжлийн хүний нөөцөө ашиглан олон улсын зах зээлд гарах урт хугацааны зорилготой.